Зүүн Хүрээ Коллеж.

Дэлгэрэнгүй

Дэлхийн философийн өдрийг тэмдэглэв.

Image

Дэлхийн философийн өдрийг тэмдэглэв.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Монгол улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран “Тогтвортой хөгжил ба Оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд зохион байгууллаа.

Энэхүү хурал нь Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд хурлын зорилго нь үндэсний хэв шинж, сэтгэлгээний өв уламжлал ба философийг бүтээлчээр судлан сурталчилж, оюуны үнэт зүйл, тогтвортой хөгжлийг философи арга зүйн үүднээс хэлэлцэхэд оршиж байна. “Зүүн Хүрээ” коллежийн захирал Ц.Мөнх-Эрдэнэ "Монголчуудын бичиг соёлын өв ба хэрэглээ" гэсэн илтгэл хэлэлцүүлэв.