Зүүн Хүрээ Коллеж.

Дэлгэрэнгүй

Дэлхийн шашны өдрийг тэмдэглэв.

Image

Дэлхийн шашны өдрийг тэмдэглэв.

Нэгдсэн үндэсний байгуулагын дэмжлэг санаачлагаар 1950 –иад оноос эхлэн дэлхий даяар Дэлхийн шашны өдрийг жил болгоны нэгдүгээр сарын 3 дахь 7 хоногын ням гарагт тэмдэглэж ирсэн билээ. Монгол улсад 1999 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж ирсэн юм.  Энэ жил “Байгаль орчныг хамгаалах” сэдвийн хүрээнд болж Будда, Хинду, Иудайн, Христ, Шинто, Ислам, Бахай шашны төлөөллүүд оролцож байгаль орчныг хамгаалах тухай өөрсдийн шашны номлол сургааль, үйл ажиллагааг танилцууллаа. Уг арга хэмжээнд Зүүн Хүрээ Дашчойлин хийд идэвхитэй оролцож ирсэн бөгөөд энэ удаад “Зүүн Хүрээ” коллежийн оюутан П.Алтантуяа илтгэл тавьж оролцов.