Зүүн Хүрээ Коллеж.

Дэлгэрэнгүй

Коллежийн түүх

Image

Коллежийн түүх

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Др.Ч.Дамбажав, дэд хансүр Ч.Цэдэндамба, Зүүн Хүрээ коллежийн захирал Ц.Мөнх-Эрдэнэ болон бусад лам хуврагуудын санаачилгаар 1998 онд Зүүн Хүрээ Коллежийг байгуулсан. Тус коллеж нь 1998 - 2017 он хүртэл шашны коллеж,  2017 оноос хойш хүмүүнлэгийн ухааны коллеж болон өргөжсөн түүхтэй. Энэ хугацаанд "Буддын гүн ухаан судлал“-аар 6 удаа, "Эх бичиг судлал"-ын чиглэлээр 2, нийт 8 удаагийн төгсөлт хийжээ.

Манай төгсөгчидөөс их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач, сүм хийдийн тэргүүн, ловон, унзад, голч, уламжлалт шашин соёлоо өвлөн түгээгч, хүмүүнлэг соёлын ажилтан зэрэг олон сайхан эрдэмтэн мэргэд төрөн гарчээ. Тухайлбал: Эх бичиг судлалаар суралцаж төгссөн төгсөгчид анги хамт олноороо "Цогт цагийн хүрдэн" төвөөс хэрэгжүүлж байгаа Ганжуур, Данжуурыг кирилл үсэгт буулгах төсөл, тус сургуулийн дэргэдэх "Мангала питака" төслүүдэд амжилттай ажиллаж байна.

Тус сургуульд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Др. Ч. Дамбажав, МУИС-н шашин судлалын тэнхимийн багш док, проф С.Цэдэндамба, док, проф Н.Хавх, МХСС-ын док, проф, Ц. Шагдарсүрэн зэрэг  дадлага туршлага, нэр хүндтэй олон багш нар хичээл зааж байсан билээ.